"Эрдэнэт" үйлдвэрт тавьсан ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙГ энэ долоо хоногт цуцална

"Эрдэнэт" үйлдвэрт тавьсан ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙГ энэ долоо хоногт цуцална

"Эрдэнэт" үйлдвэрт тавьсан онцгой дэглэмийг энэ долоо хоногт цуцлах аж. "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай холбоотой маргаан дэгдэж өнгөрсөн оны гуравдугаар сард онцгой дэглэм тогтоон үйл ажиллагааг нь шалгасан. Уг нэг жил гаруйн хугацаанд онцгой дэглэм тогтоосон нэрийн дор тус үйлдвэрээс асар их мөнгийг эрх баригч нам авч сонгуульдаа ашигласан байж болзошгүй гэх хардлага яригдаж байв. Учир нь өнгөрсөн хугацаанд онцгой дэглэмийг хэд, хэдэн удаа сунгаж өнөөдрийг хүргэсэн юм. 

Харин энэ удаа онцгой дэглэмийг үргэлжлүүлэх шаардлагагүй гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгджээ. 

Л.Оюун-Эрдэнийн хувьд "Эрдэнэт" үйлдвэрийг шалгах ажлын хэсгийг ахалж байсан. Уг ажлын хэсэг нь Худалдаа хөгжлийн банк Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг 100 хувь өөрийн хөрөнгөөр авч чадаагүй Монгол банк, Хөгжлийн банк, Сангийн яамны мөнгөөр авсан байх магадлалтайг шалгаж тогтоожээ. Энэ дагуу анхан шатны шүүхийн шийдвэр ч гарсан байна. 

Харин 49 хувийг худалдан авсан мөнгийг улсад эргүүлэн төлүүлэх ажлыг Шадар сайд Я.Содбаатар хийхээр үргэлжлүүлэн тус ажлын хэсгийг ахлахаар болсон юм.