Өнөөдөр могой өдөр

Өнөөдөр могой өдөр

Аргын тооллын 10 сарын 5, Сумъяа гараг. Билгийн тооллын 19, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 57 минутад мандан, 18 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө