ФОТО: Зуны гурван сар ажиллах 3,2 тэрбумын усан оргилуур одоо "Хогийн сав" болжээ

Сүхбаатарын талбайн урд хэсэг Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн оронд 3,2 тэрбум төгрөгөөр Усан оргилуур барих ажил өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлж, зургадугаар сард дууссан.

“Цар тахлын үеэр цамаан зан гаргалаа” гэх иргэдийн эсэргүүцэл их байсан ч Хотын захиргаа, тэр тусмаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан С.Амарсайхан үл тоосоор “дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн шийдэл бүхий цэцэрлэгт хүрээлэн барина. Барьсны дараа үнэлэлт, дүгнэлтээ өгнө үү” гэж “тас гүрийсэн”. Харин одоо, эрхэм түшээдийн амлалт хөрсөн дээрээ буухдаа орвонгоороо эргэдгийн бас нэгэн жишээ хуучин Хонхтой цэцэрлэгт хүрээлэн буюу усан оргилуур болжээ.

Тус газарт харлаж зэвэрсэн төмөр, өнгөө алдсан цэнхэр тоосгонууд, дотор нь хог хөглөрсөөр оргилдоггүй оргилуурыг улам “өнгө” дарна.

“Дэлхийн жишгийг харуулах, хотын өнгө төрхийг тодорхойлох” тус цэцэрлэгт хүрээлэнгийн өнөөгийн төрх энэ. Зуны гурван сарын “амьтай” тус усан оргилуур одоо хогийн сав болон хувирч, жуулчдын амыг гайхуулах нь бүү хэл, хотын өнгө үзэмжийг гутаасан 3,2 тэрбумын улс төрчдийн “тоглоом” болон хувирчээ. Ийнхүү хогийн сав шиг Усан оргилууртай болохоосоо өмнө Хонхтой цэцэрлэгт хүрээлэн олон төрлийн модтой, иймд хавар, намрын улиралд шороо босож, хог хөглөрөх нь бага байсан билээ. 

3,2 тэрбум төгрөгийн өртөгтэй боссон Усан оргилуурын өнөөдрийн төрх