ФОТО: Шатахууны үнэ 50 төгрөгөөр буурсан ч ирэх сараас НЭМЭГДЭНЭ

ФОТО: Шатахууны үнэ 50 төгрөгөөр буурсан ч ирэх сараас НЭМЭГДЭНЭ

АМГТГ-аас шатахууны үнийг 50 ТӨГРӨГӨӨР БУУЛГАСАН талаар өчигдөр мэдэгдсэн. Ингэснээр 2009 он гарснаас хойш шатахууны үнэ нийт 300 орчим төгрөгөөр өсч, 100-110 төгрөгөөр буураад байна. Цаашид дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буурвал Монголд дагаж буулгана гэж АМГТГ-аас мэдэгдсэн юм. Өнөөдрийн байдлаар иргэдийн дийлэнх, олонхийн хэрэглэдэг АИ 92 шатахууныг литр тутамд 1820 төгрөгөөр борлуулж байна.

Уул, уурхайн яам, АМГТГ-аас хэлсэндээ хүрч наадмын өмнө шатахууны үнийг 50 төгрөгөөр ийнхүү бууруулж байгаа ч ирэх наймдугаар сарын сүүл есдүгээр сарын эхээр шатахууны нэгж үнэ өсөх төлөвтэй байгаа бөгөөд энэ өсөлт манай зах зээлд ирэх есдүгээр сараас мэдэгдэх гэж албаныхан мэдэгдэж байгаа  юм.   

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ