БНХАУ-ын дэд дарга Ван Чишань айлчлалын үеэрээ наадам үзнэ

БНХАУ-ын дэд дарга Ван Чишань айлчлалын үеэрээ наадам үзнэ

Энэ онд Монгол Улс болон БНХАУ-ын хооронд Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсаны 25 жилийн ой тус тус тохиож буй. Ойн хүрээнд  хоёр орны тэргүүнүүдийн томоохон айлчлал, уулзалтууд зохион байгуулагдсан.

Тухайлбал, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д албан ёсны айлчлал хийж Жун Наньхай цогцолборт тус улсын дэд дарга Ван Чишаньд бараалхсан.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар дөрөвдүгээр сарын 24-нд Төрийн айлчлал нь хийсэн байдаг.

Тэгвэл хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалт үүгээр дуусахгүй, одоо ч үргэлжилж байна. Тодруулбал, БНХАУ-ын дэд дарга Ван Чишань  энэ өдрүүдэд манай улсад айлчилж байна. 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон албаны бусад хүмүүс БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань-ийг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтав.

Дэд даргын албан ёсны айлчлал өнөөдөр өглөө эхэлж энэ сарын 12-ны өдөр өндөрлөнө. 

Айлчлалын хүрээнд тэрбээр албаны зарим хүмүүстэй уулзаж хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцоно.