Шагайн харваанд 798 харваач цэц сорьж байна

Шагайн харваанд 798 харваач цэц сорьж байна

Монгол түмний уламжлалт Үндэсний их баяр наадмын Шагайн харвааны хэсгийн тоглолтууд өнөөдөр эхэллээ.

Шагайн харваанд 96 багийн нийт 798 харваач цэцээ сорьж байна. Тухайлбал, ахмадын 12 баг, залуусын 84 баг оролцож байна.

Шагайн харвааны тэмцээнийг зохион байгуулах багийн төлөөлөл н.Шинэбат "2014 онд Шагайн харваа ЮНЕСКО-д соёлын биет бус өвөөр бүртгэгдсэнээс хойш залуус хичээллэх нь ихэссэн. Ингэснээр өрсөлдөөн ч нэмэгдэж байна" гэлээ.

Тэмцээний хэсгийн тоглолт өнөөдөр, маргааш үргэлжилж, долоодугаар сарын 12-ны өдөр үзүүр, түрүүгээ тодруулна.