ФОТО: Есөн хөлт цагаан туг Есөн шаргын хамт Төв цэнгэлдэхэд орж, наадам эхэллээ

ФОТО: Есөн хөлт цагаан туг Есөн шаргын хамт Төв цэнгэлдэхэд орж, наадам эхэллээ

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадам Монгол Улсын Төрийн бэлгэдэл есөн хөлт цагааг тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслолоор сүр жавхаатай эхэллээ. 

Энэ жилийн баяр наадмын нээлтийн ёслолыг “Их Монголын цэнгэл наадам ирэх цагийн цагийн ерөөл" нэрийн дор үндэсний эв эеийн дуулал, тусгаар тогтнолын бат илэрхийлэл, гэр бүлийн аз жаргал, төр улсын үндэс болсон газар шороо, эх хэл, өв соёл, түүхэн уламжлал дээр суурилсан өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн орчилд уялдуулан зохион байгуулжээ.

Наадмын Ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл ажиллаж байгаа юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ