Улаанбаатарт 28 градус дулаан байна

Улаанбаатарт 28 градус дулаан байна

Малчид, ард иргэд, наадамчдын анхааралд:

13-14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-16-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд хэсгээр аагим халуун байх тул наршилт, үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.  

2019 оны 07 дугаар сарын 11-ний 20 цагаас 07 дугаар сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо үргэлжлэн орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говиор 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говиор    30-35 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутгаар, өдөртөө зарим газраар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн зарим газраар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

2019 оны 07 дугаар сарын 13-наас 07 дугаар сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

13-14-нд баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15, 16-нд зарим газраар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. 15-16-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.




Улаанбаатарт 8 градус дулаан байна

20 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр тахиа өдөр

20 цагийн өмнө