Сэлэнгэ аймгийн харьяат Д.Очирсүрэнгийн зээрд соёолон ТҮРҮҮ магнайд хурдаллаа

Сэлэнгэ аймгийн харьяат Д.Очирсүрэнгийн зээрд соёолон ТҮРҮҮ магнайд хурдаллаа

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний их баяр наадмын соёолон морьд барианд орлоо.

Соёолон морьдын уралдааны түрүү магнайг Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, уяач Дагвасамбуугийн Очирсүрэнгийн зээрд хүртлээ. 

Зээрд соёолонг унаж уралдсан 12 настай унаач хүү Ц.Өсөхбаяр “Би зургадугаар ангид сурдаг. Гурван жил морь унаж байна. Улсын наадамд хоёр дахь жилдээ түрүүлж байна. Маш их баяртай байна. Уралдааны зам даваа саад тотгор бага, уралдахдаа ядраагүй" гэсэн юм. 

Харин Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Сэрээтэрийн Баярсайханы халиун аман хүзүүдлээ. Айргийн гуравт Баянхонгор аймгийн Баянбулагийн сумын уугуул, Чинбатын Махбалын халтар, айргийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын уугуул, уяач Сандагийн Нямжавын халтар, айргийн тавд Увс аймгийн Тэс сумын уяач Цогт-Очирын Дамдиннямын цоохор тус тус хурдалсан юм. 

Наадамчин олны шимтэн үздэг соёолонгийн уралдах зай 22 км. Бүртгүүлсэн 247 соёолонгоос  190 нь гарааны зурхай руу хөдөлж,  40 гаруй соёолон шүдэлгээн дээр хасагдсан юм.

Наадамчин олон соёлонгийн уралданыг үзэхээр Хүй долоо худагнаа олноор цуглаад байна.