Хүчит бөхийн барилдааны тавын давааны ам авсан байдал

2019-07-12 14:55

Б.Цэдэнсодном, Б.Орхонбаяр, Н.Баярбаатар нарын ТАВАН бөх Улсын начин цолны болзол хангалаа

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдааны тавын даваа болж өндөрлөлөө.

ТУС ДАВААНД: 

Аймгийн арслан Б.Цэдэнсодном

Аймгийн хурц арслан Б.Орхонбаяр

Аймгийн арслан Н.Баярбаатар

Аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ

Аймгийн арслан Б.Давааням нар учраа бөхөө давж Улсын начин цолны болзол хангалаа.

2019-07-12 14:15

Хүчит бөхийн барилдааны тавын давааны ам авсан байдал

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдааны тавын даваа эхлэх гэж байна. Тус даваанд бөхчүүд дараах байдлаар ам авчээ. Тавын даваанаас эхлэн Улсын начин цолтон төрнө.

Тавын давааны ам авсан байдал: 

У.ав Ч.Санжаадамба-Ц.з Батжаргал

У.ав Г.Эрхэмбаяр- А.а Баярбаатар

У.ав Н.Батсуурь- У.н Ганхуяг

У.ав С.Мөнхбат-А.а Мөнхбат

У.ар П.Бүрэнтөгс-А.а Бадамгарав

У.ар Э.Оюунболд- А.а Мустафа

У.ар Ц. Содномдорж- У.н Одбаяр

У.г Б.Гончигдамба- А.а Тайван

У.з Н.Жаргалбаяр- А.а Ням-Эрдэнэ

У.х Б.Бат-Өлзий- А.а Давааням

У.х Х.Гантулга- У.н Амарзаяа

У.х М.Бадарч- А.а Бат-Амгалан

У.х О.Хангай- У.н Цэрэнтогтох

У.ө.и.н Э.Энхбат- А.а Цэдэнсодном

У.н Д.Анар-У.н Амарсайхан

А.х.а Б.Орхонбаяр- А.а Сандагдорж нар тунажээ.