Өчигдөр хоёр иргэн усанд осолдож нас баржээ

Өчигдөр хоёр иргэн усанд осолдож нас баржээ

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд иргэдийг амралт зугаалгаар явахдаа гол усанд осолдохоос сэргийлэхийг анхааруулсаар буй. Өчигдөр /2019.07.11/-нд нийслэлд хоёр иргэн усанд осолдож нас барсан тухай мэдээг цагдаагийн байгууллагаас өглөө.

Тодруулбал, “Энэ сарын 11-нд 25-40 насны хоёр иргэн усанд осолдсон байдалтай олдсон. 25 настай залуугийн хувьд согтууруулах ундаа хэрэглээгүй. Гэр бүлийнхэнтэйгээ хамт голын эрэг дээр сууж байгаад алга болсон юм билээ.

Эхлээд найз нөхөдтэйгээ уулзахаар явсан байх гэж бодсон гэсэн. Гэтэл ирэхгүй удахаар нь утас руу нь залгатал утсаа авахгүй байсан. Ингээд хайгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм билээ. Дуудлага 13.00 цагийн орчимд ирсний дагуу хайгуул хийхэд усанд живсэн байдалтай олдсон. Нас барсан нөгөө иргэний хувьд Туул голд живж нас барсан байдалтай олдсон. Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх нь задлан шинжилгээгээр гарна” гэжээ.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө