Шинэ Зеландын сонгуульд Жасинда Ардерн үнэмлэхүй ялалт байгуулжээ

Шинэ Зеландын сонгуульд Жасинда Ардерн үнэмлэхүй ялалт байгуулжээ

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн бямба гарагт болж өнгөрсөн бүх нийтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулжээ. Түүний тэргүүлдэг Хөдөлмөрийн нам 49 хувийн саналаар парламентын 120 суудлын 64-ийг авч олонх болсон байна.

Энэ бол тус намын хувьд сүүлийн 50 жилд үзүүлээгүй өндөр амжилт бөгөөд 1996 оноос хойш анх удаа Шинэ Зеландад нэг нам бусад намтай эвсэлгүй, дангаараа засгийн газар байгуулах боломжтой болсон тохиолдол юм.

Дэлхий дахинд дэвшилтэт үзэлтэй улс төрч гэж танигдсан Жасинда Ардерн өнгөрсөн хугацаанд Шинэ Зеландыг коронавирусийн цар тахлаас амжилттай хамгаалж чадсан гэж үнэлэгдэж байгаа аж.