Байдений хүүгийн хар тамхи хэрэглэсэн зургийг Фейсбүүк, Твиттер устгажээ

Байдений хүүгийн хар тамхи хэрэглэсэн зургийг Фейсбүүк, Твиттер устгажээ

Энэ жил АНУ-ын 59 дэх удаагийн ерөнхийлөгчийн сонгууль тохиож байна. Сонгуулийн санал хураалт болоход ердөө хагас сарын хугацаа үлдээд байгаа энэ үед хоёр гол нэр дэвшигч болох одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп, Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден нарын дунд ширүүн өрсөлдөөн өрнөж байна.

Үүнийгээ дагаад сонгуулийн хар пиар ч хүчээ авч байна.

Үүний нэгэн жишээ нь саяхан Байдены отгон хүү Хантерийн хар тамхи хэрэглээд унтаж байгаа зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан байна. Тэгвэл уг постуудыг Twitter, Facebook зэрэг компаниуд устгаж байгаа нь Ерөнхийлөгч Дональд Трампын бухимдлыг төрүүлээд байгаа аж.

Ташрамд дурдахад, “Opinium Research” судалгааны байгууллага “The Guardian” сонинтой хамтран хоёр нэр дэвшигчийн хэнийг нь олон хүн дэмжиж байгаа талаар судалгаа хийхэд Жо Байден Трампаас 17 хувиар илүүрхжээ.