Дуудлага худалдааны түүхэн дэх хамгийн үнэтэй машин 48 сая ам.доллараар зарагджээ

Дуудлага худалдааны түүхэн дэх хамгийн үнэтэй машин 48 сая ам.доллараар зарагджээ

Дэлхийн дуудлага худалдааны түүхэн дэх хамгийн үнэтэй машин 2018 онд 48,405,000 ам доллараар зарагдаж байжээ. “Ferrari-250 GTO” маркийн уг машиныг Калифорнийн Монтерей дуудлага худалдаагаар нэгэн бизнесмен худалдан авсан бөгөөд тухайн үед машиныг авахын төлөө ширүүхэн өрсөлдөөн өрнөсөн байна. Уг автомашин нь “Маранелло” компанийн  хамгийн шилдэг цувралд багтдаг аж. Харин үүний дараа 1962 оны мөн “Ferrari 250 GTO” маркийн автомашин дэлхийн дуудлага худалдааны түүхэн дэх хоёр дахь үнэтэй машинаар бичигддэг. Тус автомашиныг 2014 онд 38 сая ам доллараар зарж байсан бөгөөд өмнөх эзэн нь 40 жилийн турш хадгалсан байна.

Дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнээр зарагдсан автомашин

38 сая ам доллараар зарагдсан "Ferrari 258 GTO"

Эх сурвалж: Mainsonglobal