Хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд ам авсан байдал

2019-07-12 18:36

Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар “Улсын заан” цолтон төрсөнгүй

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдааны долоогийн даваа болж өндөрлөлөө.

Энэхүү даваанд Улсын начин Д.Анар заан цолны төлөө Улсын арслан Э.Оюунболдтой тунаж барилдсан ч тэрээр өвдөг шороодсон тул Улсын харцага цол хүртэхээр болж байна. Харин энэ жилийн баяр наадмын их шөвгийн дөрөвт Улсын аварга Н.Батсуурь , Улсын арслан Ц.Содномдорж , Улсын арслан Э.Оюунболд, Улсын гарьд Б.Гончигдамба шалгарч үлдээд байна.

ДОЛООГИЙН ДАВААНЫ ДАВАА, УНАА:

У.ав Ч.Санжаадамба /унасан/– У.г Б.Гончигдамба /давсан/

У.ав Н.Батсуурь /давсан/ – У.ав С.Мөнхбат /унасан/

У.ар П.Бүрэнтөгс /унасан/ – У.ар Ц.Содномдорж /давсан/

У.ар Э.Оюунболд /давсан/ – У.н Д.Анар /унасан/

2019-07-12 17:29

Хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд ам авсан байдал

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдааны долоогийн даваа эхлэх гэж байна. Тус даваанд дараах байдлаар ам авчээ. Улсын начин Д.Анар энэхүү даваанд давсан тохиолдолд Улсын заан цолны болзол хангах юм.

У.ав Ч.Санжаадамба – У.г Б.Гончигдамба

У.ав Н.Батсуурь – У.ав С.Мөнхбат

 У.ар П.Бүрэнтөгс – У.ар Ц.Содномдорж

У.ар Э.Оюунболд – У.н Д.Анар нар тунажээ.