ВИДЕО: Нүхэнд салют хийж тоглож байсан хүү дэлбэрэлтэд өртөн, шидэгджээ

ВИДЕО: Нүхэнд салют хийж тоглож байсан хүү дэлбэрэлтэд өртөн, шидэгджээ

БНХАУ-ын баруун хойд хэсгийн Ганьсу мужид хэсэг хүүхдүүд тоглож байх үеэр нэгэн хүү траншейны нүхэнд салют асааж хийгээд, таглажээ. Гэтэл салют дотор нь дэлбэрсний улмаас таг буудаж, нүхний таган дээр гишгэж байсан хүү шидэгдсэн байна. Үүний улмаас тэрбээр нүүрэндээ түлэгдэж, эмнэлэгт хүргэгджээ.

Хүү угтаа нүх рүү салют хийчихээд өөрөө зугтахыг оролдсон ч, амжаагүй байхад нь ийнхүү дэлбэрсэн харамсалтай явдал болжээ. Хүүхдүүд энэ мэт салют буудуулан тоглож байхдаа бэртэж, гэмтэх, цаашлаад амь насаа алдах тохиолдол их байдгийг тус улсын албаны хүмүүс анхааруулсан байна.