ЦЕГ: Орцонд хувцасгүй, уйлж зогссон хүүхдийн асуудлыг шалгаж байна

ЦЕГ: Орцонд хувцасгүй, уйлж зогссон хүүхдийн асуудлыг шалгаж байна

Аравдугаар сарын 18-ны шөнө Баянгол дүүргийн 1-р хороонд байрлах “Алтай” хотхоны орцон дотор 7-8 орчим насны эрэгтэй хүүхэд хувцасгүй, уйлан зогсож буй зураг цахим орчинд тарж, олон хүний шүүмжлэлийг дагуулсан билээ.

Тухайн хүүхдийн асран хамгаалагчын зүгээс цагдаагийн байгууллагад мэдэгдэхдээ “Үгэнд орохгүй байсан тул хашраах зорилгоор орцонд гаргасан” хэмээн мэдэгдсэн байна. Одоогоор тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс, ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх алба, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар хамтран шалгаж байгаа бөгөөд тус хүүхдэд хорооны хамтарсан багаас эрсдэлийн үнэлгээг хийж байгаа” хэмээн  Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг мэдээллээ.