ЗАСГИЙН ГАЗАР: Ж.Болдод хошууч генерал цол олгох санал гаргажээ

ЗАСГИЙН ГАЗАР: Ж.Болдод хошууч генерал цол олгох санал гаргажээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болдод хошууч генерал цол олгохыг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжлахаар болов. Ж.Болд нь хуульч, эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр, докторант юм.