Үе, үеийн УИХ-ын дарга нарын байгуулсан "Их хуралдай" анхны уулзалтаа хийлээ

Үе, үеийн УИХ-ын дарга нарын байгуулсан "Их хуралдай" анхны уулзалтаа хийлээ

УИХ-ын дарга Г.Занданшатар үе үеийн улсын их дарга нартай уулзаж, "Их Хуралдай" зөвлөлдөх танхим байгуулахаа мэдэгдсэн билээ. Тэгвэл Улсын Их Хурлын дарга асангуудаас бүрдсэн тус клуб зөвлөлдөх танхимдаа өнөөдөр анхны уулзалтаа хийлээ. Тэд зөвлөлдөх танхимын дүрмийн төслийн талаар хэлэлцэж, улиралд нэгээс доошгүй уулзаж байхаар болжээ.

Энэ үеэр Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хийгдэж буй ажлын талаар УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Н.Цогтсайхан танилцуулсан байна. УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан Парламентын судалгааны хүрээлэнгээс эрхлэн гаргаж эхэлсэн “Мэдээлэл судалгаа’’ сэтгүүлийн талаар танилцуулж, санал солилцсоноор уулзалт өндөрлөжээ.