Улаанбаатар-Хөх хотын нислэгээс коронавирусийн ТАВАН тохиолдол илэрсэн гэж БНХАУ-ын хэвлэлд мэдээлэв

Улаанбаатар-Хөх хотын нислэгээс коронавирусийн ТАВАН тохиолдол илэрсэн гэж БНХАУ-ын хэвлэлд мэдээлэв

БНХАУ-ын төв мэдээллийн сайт “Baidu”-д “аравдугаар сарын 14-нд Улаанбаатар-Хөх хот чиглэлд нислэг үйлдэж байсан ОМ-223 дугаартай "Монголиан Эйрлайнс" компанийн нисэх онгоцноос коронавирусийн халдвартай таван зорчигч илэрсэн тул энэ чиглэлийн нислэгийн үйл ажиллагааг нэг долоо хоног зогсоолоо” гэсэн мэдэгдэл өчигдөр шөнө нийтлэгджээ.

Тус улсын Иргэний нисэхийн ерөнхий газраас бусад таван чиглэлийн нислэгийг мөн түр хугацаанд цуцлаад байна. Тодруулбал, аравдугаар сарын 19-ээс 20-ны хооронд Иргэний нисэхийн ерөнхий газраас “Ethiopian Airlines”, “China Southern Airlines”, “Saudi Arabian Airline”s, “Vietnam Airlines”, “Mongolian Airlines” зэрэг компаниудын нислэгийг цуцлах арга хэмжээ, зааварчилгаа гаргажээ.

БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газраас ирүүлсэн мэдээллээр:

  • 10-р сарын 6-наас эхлэн 10-р сарын 13-нд тус тус ниссэн “Этиопын Эйрлайнс Аддис Абабагаас” Шанхай руу нисэх ET684 дугаартай нислэгээс коронавирусийн 10 тохиолдол илэрсэн тул нислэгийг 5 хоног
  • 10-р сарын 8-нд орж ирсэн Аддис-Абеба-Ченду нислэгийн ET636 дугаартай нислэгээс коронавирусийн 5 тохиолдол илэрсэн тул нэг долоо хоног
  • 10-р сарын 10-нд Аддис Абаба-Гуанжоу чиглэлийн 10-р сарын 10-ны өдөр тус улсад нэвтэрсэн ET606 дугаартай нислэгээс коронавирусийн 5 тохиолдол илэрсэн тул нэг долоо хоног
  • 10-р сарын 7-ны өдөр “China Southern Airlines Co., Ltd” компанийн Парисаас Гуанжоугийн чиглэлд ниссэн CZ348 дугаартай нислэгээс 10 тохиолдол илэрсэн тул дөрвөн долоо хоног
  • 10-р сарын 10-ны өдөр тус улсад нэвтэрсэн Катманду-Гуанжоу чиглэлийн CZ6086 дугаартай нислэгийн үеэр 5 тохиолдол илэрсэн тул нэг долоо хоног
  • 10-р сарын 8-ны өдөр Саудын Арабын иргэний агаарын тээврийн Эр-Рияд хотоос Гуанжоу чиглэлд ниссэн SV884 дугаартай нислэгээс 8 тохиолдол илэрсэн тул нэг долоо хоног
  • 10-р сарын 9-нд орж ирсэн Вьетнамын агаарын тээврийн Ханой-Жэнжоу чиглэлийн VN704 нислэгээс 7 тохиолдол илэрсэн тул нэг долоо хоног
  • 10-р сарын 14-нд Улаанбаатар-Хөх хот чиглэлд нислэг үйлдэж байсан "Монголиан Эйрлайнс" компанийн ОМ-223 дугаартай нисэх онгоцноос 5 тохиолдол илэрсэн тул нэг долоо хоног тус тус зогсоожээ.

Эх сурвалжийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Тус нислэгийг зарим эх сурвалжууд хоёр улсын хоорондын ногоон гарцтай холбоотой хэмээн мэдээлж байна. Бид энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга буюу УОК-ын Шуурхай штабын гишүүн Л.Мөнхтүшигтэй холбогдож, "Улаанбаатар-Хөх хотын чиглэлийн нислэгээр зорчсон таван иргэнээс коронавирус илэрсэн" гэх БНХАУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээллийн талаар тодруулах гэсэн боловч тэрээр утсаа авсангүй. Бид үйл явдлыг эргэн мэдээллэх болно. 

Харин зарим хэвлэлүүд ЭМЯ болон МИАТ-ээс тодруулахад "Москвагаас Хөх хот руу транзит нислэг үйлдсэнийг хүмүүс буруу ойлгоод байна. Тухайн онгоц Монголд цэнэглээд хөөрсөн. Түүнээс хүн бууж үлдсэн ч юм уу тийм зүйл болоогүй. Манай улс Бээжин рүү нислэг үйлдээгүй.  Манай онгоц аравдугаар сарын 15-нд Хөх хотоос Бээжин рүү нисээд тэр оройдоо Улаанбаатарт ирсэн гэдэг нь худлаа. Таван зорчигчоос коронавирус илэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл" гэсэн тайлбарыг өгөөд байна.