Маргааш Франкфурт руу тусгай үүргийн онгоц ниснэ

Маргааш Франкфурт руу тусгай үүргийн онгоц ниснэ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц маргааш/2020.10.23/ хөөрнө. Энэ сард 11 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу Нурсултан, Токио  Сөүл рүү долоон нислэг  нийт  есөн удаагийн нислэг үйлдээд  байна. Одоогоор есөн удаагийн нислэгээр 1761 иргэн эх орондоо иржээ. Тодруулбал,

  1. Аравдугаар сарын 4-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн  онгоцоор  160 иргэн,
  2. Аравдугаар сарын 8-нд  Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 264 иргэн,
  3. Аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор  259 иргэн,
  4. Аравдугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 135 иргэн,
  5. Аравдугаар сарын 16-нд  Сөүл-Улаанбаатар чиглэлийн  транзит тусгай үүргийн онгоцоор 149 иргэн,
  6. Аравдугаар сарын 17-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 115 иргэн,
  7. Аравдугаар сарын 18-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 193 иргэн,
  8. Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоцоор 230 иргэн,
  9. Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 256 иргэн тус тус ирсэн. Харин Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байна.