МАН-ЫН УЗ: Дөрвөн аймгийн Засаг даргыг нэр дэвшүүллээ

МАН-ЫН УЗ: Дөрвөн аймгийн Засаг даргыг нэр дэвшүүллээ

МАН-ын Удирдах зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Хотын даргад Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг дэмжсэн. Маргааш НИТХ-ын албан ёсны хуралдаан болж батламжлах юм. 

Мөн өнөөдрийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар дөрвөн аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргын нэрийг дэвшүүлсэн байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Засаг даргад Ш.Оргилыг, Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргаар Б.Азжаргалыг, Хэнтий аймгийн Засаг даргад Ц.Идэрбатыг, Баянхонгор аймгийн Засаг даргад Д.Мөнхсайханы нэрийг дэвшүүлжээ.