Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-руу 30 мянган хонины хамт монгол бичгээр бичсэн илгээлтийн бичиг явуулжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-руу 30 мянган хонины хамт монгол бичгээр бичсэн илгээлтийн бичиг явуулжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын үед хүнд хэцүү байдалд орсон урд хөршид 30 мянган хониор тусламж үзүүлэхээ мэдэгдсэн билээ. Өнөөдөр  тус 30 мянган хонийг БНХАУ-д хүлээлгэн өглөө.

Ингэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга босоо монгол бичгээр бичсэн илгээлтийн бичгийг БНХАУ-руу явуулжээ.

Тус илгээлтийн бичигт “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэсэн монгол ардын зүйр цэцэн үр бий. Шинэ коронавирусийн халдварт /Covid-19/ цар тахлын эрсдэлт нөхцөл байдлыг хоёр орны ард түмний чин сэтгэлийн харилцан дэмжлэг, хамтын хүчин дор эв санаагаа нэгтэйгээр даван туулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн бичжээ.