BTS хамтлаг “Грэмми”-н долоон номинацид нэр дэвшжээ

BTS хамтлаг “Грэмми”-н долоон номинацид нэр дэвшжээ

Өмнөд Солонгосын “Beyond The Scene” буюу BTS хамтлаг хөгжмийн ертөнцийн хүндтэй "Грэмми" шагналын долоон номинацид нэр дэвшжээ.

Хамтлагийн “Map of the soul” цомог нь “Оны цомог”, “Сонгодог бус”, “Дууны шилдэг поп цомог”, “Бүтээгдсэн шилдэг цомог”-т , түүнчлэн “Dynamite” нь "Хослол буюу хамтлагаар дуулсан шилдэг поп дуу”, “Хөгжмийн шилдэг видео”, “Оны шилдэг дуу буюу бичлэг” гурван номинацид тус тус нэр дэвшжээ. Тус хамтлаг өнгөрсөн жил Грэммийн ёслолд зочноор орж, H.E.R. дуучин бүсгүйд баяр хүргэн “Шилдэг R&B цомог" шагналыг нь гардуулж байсан юм.