ГССҮТ, ХСҮТ-ийн эмч нар эрхтэн хадгалах мэс засал амжилттай хийжээ

ГССҮТ, ХСҮТ-ийн эмч нар эрхтэн хадгалах мэс засал амжилттай хийжээ

ГССҮТ, ХСҮТ-ийн ерөнхий мэс заслын эмч нар хамтран эрхтэн хадгалах мэс заслыг энэ сарын 21-нд амжилттай хийжээ.

ЭМЯ-ны мэдээлснээр, эмчлүүлэгч 28 настай, эрэгтэйн баруун талын атгаал ясны дээд хэсгийн хорт хавдрыг авч баруун талын атгаал ясыг тайран мөрний үеийг солих эрхтэн хадгалах мэс засал хийсэн байна.

ГССҮТ сүүлийн 10 жилд хэд хэдэн хагалгааны шинэ технологийг Монголд амжилттай хийж байна. Тухайлбал, түнхний хиймэл үеийг хагас, бүтнээр солих, өвдөгний хиймэл үеийг хагас, бүтнээр солих, өвдөг, түнхний дурангийн мэс засал хийдэг болжээ.




“BONUS BOOST” BSB-д

5 цагийн өмнө