Бөх, булчин хоёр ТӨР болоод байна

Бөх, булчин хоёр ТӨР болоод байна

УИХ-ын гишүүн асан, Дархан аварга А.Сүхбат 2018 онд бөхчүүдийн дунд үүсээд буй маргааны талаар мэдээлэл хийх үеэрээ “Монгол бөх цэвэр ариун байвал Монголын төр цэвэр ариун байна” гэж мэдэгдэж байв. Улмаар түүний энэхүү “Бөх бол төр” хэмээсэн давлиун үг нийгэмд багагүй дургүйцэл төрүүлсэн.

Тэгвэл өнөөдөр Монголын төрийг бөх, булчин хоёр удирдаж байна гэх хошигнол, хэлц гарчээ.

Учир нь, Монголын улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь бөх төдийгүй, самбо бөхийн Дэлхийн аварга нэгэн. Харин Ерөнхий сайд У.Хүрэлүх нь цэрэг, армийн мэргэжилтэй, биеийн хүчний спортоор хичээллэдэг нэгэн. Харин өчигдөр /2020.10.23/ томилогдсон Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нь үндэсний бөхийн Монгол улсын аварга цолтой нэгэн.

ТОДРУУЛБАЛ,

  • Ерөнхийлөгч Х.Баттулга нь 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургуулийг Дунд боловсрол эзэмшин төгссөн. 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгссөн дээд боловсрол эзэмшээгүй нэгэн.
  • Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь 1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг, 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн нэгэн.
  • Цаашлаад Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нь Нийслэлийн 77-р дунд сургуульд шилжин суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. ШУТИС-д Олон улсын менежмент, бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж бакалаврын зэрэгтэй төгссөн нэгэн юм.

Гэсэн хэдий ч энэ бол 2017, 2020 оны Ерөнхийлөгч, УИХ-ын сонгуулийн үр дүн, иргэдийн олонхийн сонголт. Үүнийг зарим судлаачид “Сонгогчийн боловсролын түвшин болоод нийгмийн аноми /нэг нийгмийн соёлоос нөгөө нийгэмд шилжих үзэгдэл/байдалтай холбон тайлбарладаг.

Учир нь төрийг бөх биш оюун санаа, ухаан бодол удирдах ёстой. Тиймээс төрийг боловсролтой, мэдлэгтэй, ухаантай хүн л залж, чиглүүлж авч явах ёстой.

Гэтэл өнөөгийн иргэдийн улс төрийн энэхүү сонголт “Нийгмийг түүчээлж, улс орноо удирдах ирээдүй хойч үеийнхнийг “Эрдэм ном сур. Боловсролтой бол” гэхийн оронд “Бөх бол. Биеийн хүчийг тэргүүнд тавь” гэх төлөвшлийг суулгаж байна уу гэлтэй.