Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Өнөөдөр Хөвсгөлийн зүүн, Булган, Сэлэнгийн нутгаар, маргааш буюу энэ сарын 26-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Энэ сарын 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 26, 27-нд говь, тал, хээрийн нутгаар, 29-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.

Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс, 4 градус дулаан байна. Энэ сарын 28-наас нутгийн баруун хэсгээр, 29-нд ихэнх нутгаар дулаарна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.