Жүжигчин Арнольд Шварценеггер хүнд төрлийн зүрхний мэс засалд оржээ

Жүжигчин Арнольд Шварценеггер хүнд төрлийн зүрхний мэс засалд оржээ

Алдарт жүжигчин Арнольд Шварценеггер өнгөрсөн долоо хоногт зүрхний мэс засалд орсон талаараа өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ. Өдгөө 73 настай Холливудын нэрт жүжигчин тэрээр зүрхний хавхлагыг хиймэл хавхлагаар солих мэс засалд орсон байна. Хүнд хагалгааны дараа түүний бие хэвийн байдалтай байгаа бөгөөд  "Би хагалгааны дараа Кливлендийн гудамжаар алхаж, хөшөөнүүдийг үзэж танилцсан. Надад үнэхээр гайхалтай мэдрэмж төрж байна. Надад тусалсан бүх эмч, сувилагчдадаа баярлалаа” гэжээ.

Шварценеггер 1997 онд уушгины хавхлагыг солих мэс засалд орж байжээ. Түүнчлэн 2018 онд уушгины хавхлагыг солих зүрхний нээлттэй мэс засал хийлгэсэн байна.

Эх сурвалж: CNN