Улсын начин Н.Мустафад хоёр өрөө байр олгох тендер зарлагджээ

Улсын начин Н.Мустафад хоёр өрөө байр олгох тендер зарлагджээ

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат Улсын начин Н.Мустафад хоёр өрөө байр олгох тендер зарлагджээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн орон нутгийн өмчийн газраас 2020 оны аравдугаар сарын 26-ны өдөр буюу өчигдөр 110 сая төгрөгийн төсөв бүхий “Улсын начин Н.Мустафад хоёр өрөө байр олгох” нээлттэй тендер зарласан байна. Тэрээр энэ жилийн Үндэсний баяр наадмын бөхийн барилдаанаар начин цол хүртсэн билээ.