Ирэх сараас Токиогийн олимпийн бамбарын үзэсгэлэн Япон даяар эхэлнэ

Ирэх сараас Токиогийн олимпийн бамбарын үзэсгэлэн Япон даяар эхэлнэ

Японы нийслэл Токио хотын Олимпийн музейд түр байрлуулаад буй Олимпийн наадмын бамбарын үзэсгэлэнг ирэх арваннэгдүгээр сараас Японы бусад мужид ээлж дараалан байрлуулахаар болжээ.

Тухайлбал, олимпийн бамбар арваннэгдүгээр сарын 7-нд Ишикава мужид тавигдах бол үүний дараа гуравдугаар сарыг хүртэл өөр 13 мужид тавигдах аж.

Токиогийн Олимпын наадам 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ны хооронд болох ёстой байсан боловч цар тахлын улмаас дараа жил зохион байгуулахаар хойшлуулсан билээ. Олимпын бамбарыг өнгөрөгч гуравдугаар сард наадмыг хойшлуулах шийдвэр гаргахаас ердөө дөрөв хоногийн өмнө Грекээс Японд авчирчээ.

Эх сурвалж: Kyodo