Хятадын хамгийн ахмад настай загвар өмсөгч Дешун Ван 83 нас хүрч байна

Хятадын хамгийн ахмад настай загвар өмсөгч Дешун Ван 83 нас хүрч байна

83 настай ахмад настан загварын тайзнаа 20 настнуудаас дутахааргүй эрч хүчтэй алхаж байна гэвэл та итгэх үү? Итгэмээргүй зүйлийг бодит болгон хувиргасан Хятадын загвар өмсөгчийг Дешун Ван гэдэг. 2015 онд тэрээр "Хятадын загварын долоо хоног"-т цээж нүцгэн тайзнаа алхсанаар олон хүний анхаарлыг татаж, цахим орчинд алдаршсан юм.

Дешун Ван 1936 онд Хятадын зүүн хойд хэсгийн Лионинг мужид энгийн нэгэн тариачны хүү болон мэндэлжээ. 24 настайдаа Чанчун хотын театрт жүжигчнээр орсноор карьераа эхлүүлж, “Хориотой хаант улс”, “Газар тэнгэрийн дайчин” зэрэг хэд хэдэн түүхэн кинонд дүр бүтээсэн байна.

Тэр бусад ахмад настнууд шиг цэцэрлэгт хүрээлэнд дасгал хийж, эсвэл гэртээ зүгээр суудаггүй гэнэ. Өдөрт дөрвөн цаг фитнесс, бодибилдингоор хичээллэдэг аж. Өдгөө тэрээр Хятадын олон залуужуулах бүтээгдэхүүний нүүр царай болж байна.

Эх сурвалж: Cgtn