Бэлгийн боолчлол явуулдаг шашны бүлгийн удирдагчид 120 жилийн хорих ял оноожээ

Бэлгийн боолчлол явуулдаг шашны бүлгийн удирдагчид 120 жилийн хорих ял оноожээ

"Nxivm" хэмээх шашны бүлэглэлийг үүсгэн байгуулагч Кит Раньерег бусдад дарамт үзүүлж бэлгийн боолчлол явуулсан, насанд хүрээгүй хүүхдийн порнограф хадгалсан, эмэгтэйчүүдийг секс наймаанд ашигласан зэрэг үндэслэлээр 120 жилийн хорих ял оноожээ.

Бүлгийн удирдагчийн хувьд тэрээр шашинд нь нэгдсэн эмэгтэйчүүдийг боол болгож, өөртэй нь бэлгийн харьцаанд орохыг албадан шаарддаг байжээ. Прокурорууд 60 настай Раньерег шүтэн бишрэгчдэдээ хэмжээлшгүй их хохирол учруулсаныхаа төлөө бүх амьдралаа торны цаана өнгөрөөх ёстой гэж үзэж байна. Мягмар гарагт Бруклинд болсон шүүх хуралдаанаас түүнд мөн 1.75 сая долларын торгууль ногдууллаа. АНУ-ын өмгөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Сет ДуЧарм "Кейт Раньерт өнөөдөр оноосон 120 жилийн ял нь түүний арван жилийн хугацаанд үйлдсэн аймшигт гэмт хэргийг хэмжсэн арга хэмжээ юм. Шалгалтын явцад Раньерегийн зан авир нь "харгис, гаж, туйлын ноцтой" болох нь тогтоогдсон гэжээ.

2017 онд Нью Йорк Таймс сонинд хэвлэгдсэн нийтлэлийн мөрөөр АНУ-ын эрх баригчид уг шашны бүлэглэлийг мөрдөн шалгаж эхэлсэн юм. 1998 онд байгуулагдсан 16 мянган хүний гишүүнчлэлтэй тус бүлэглэл өөрсдийгөө "Хүмүүсийг чадавхижуулахыг эрмэлздэг хүмүүнлэгийн зарчмаар удирдуулсан нийгэмлэг" гэж тодорхойлдог байна.

Эх сурвалж: Washington post




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө