Хүн дайрч хээр аваачиж хаясан этгээдүүдийг баривчилжээ

Хүн дайрч хээр аваачиж хаясан этгээдүүдийг баривчилжээ

Энэ сарын 19-ний шөнө Сэлэнгэ аймгийн Дулаанхан суманд явж байсан иргэнийг машинаараа дайрч, хөлийг нь хугалчихаад хээр аваачиж хаясан хэрэг гарчээ.  

Тухайн үед гадаа цасаар шуурч, цаг агаар муу байсан ч Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид тус хэрэг дээр түргэн шуурхай ажиллаж, хүн дайрч, хэргийн газраас зугтсан этгээдүүдийг илрүүлэн баривчилжээ. Харин хохирогчын ар гэрийн зүгээс цагдаагийн байгууллагын албан хаагчид талархал илэрхийлсэн байна.