Эгч дүү хоёр амны хаалт зүүхийг шаардсан хамгаалагчийг 27 удаа хутгалсан хэрэг гарчээ

Эгч дүү хоёр амны хаалт зүүхийг шаардсан хамгаалагчийг 27 удаа хутгалсан хэрэг гарчээ

АНУ-ын Иллинойс мужид эгч дүү хоёр гар ариутгагч хэрэглэж, амны хаалт зүүх шаардлага тавьсан дэлгүүрийн хамгаалагчийг 27 удаа хутгалжээ.

Эрүүгийн хэргийн гомдолд бичсэнээр "18 настай Жейла Хилл хохирогчийн үснээс нь татаж, дарж унагажээ. Үүний дараа түүний эгч 21 настай Жессика Хилл хутгаа сугалж, хохирогчийн нуруу, хүзүү, гар тус газар нь 27 удаа хутгалсан байна. Тэднийг нэгдүгээр зэргийн аллага үйлдэхийг завдсан хэргээр саатуулсан бөгөөд ирэх сарын 4-ны өдөр анхан шатны шүүхээр оруулна хэмээн мужийн цагдаагийн газраас мэдээлжээ. Хамгаалагч хүнд бэртэл авсан ч амин үзүүлэлтүүд нь тогтвортой байгаа аж.

Зүүн гар талаасс Жейла Хилл, түүний эгч Жессика Хилл

Эх сурвалж: CNN