Оюутолгойн ТУЗ-д томилогдсон З.Ган-Очирыг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг зүтгүүлсэн үү

Оюутолгойн ТУЗ-д томилогдсон З.Ган-Очирыг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг зүтгүүлсэн үү

Өчигдөр /2020.10.28/ “Оюутолгой" компанийн Монголын талын Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн хоёр гишүүнээр Э.Баясгалан, З.Ган-Очир нарыг томилсон.

Харин З.Ган-Очир нь “Аспайр Майнинг” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм. Гэтэл “Аспайр Майнинг” компани тодорхой хувийг Завхан аймгаас УИХ-д томилогдсон Ц.Цэрэнпунцаг эзэмшдэг. Иймд З.Ган-Очирыг Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр томилогдоход УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нөлөөлсөн юм биш биз гэх хардлага байна.

Сонирхуулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди нь 2010 - 2013 онд Оюу толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн анхны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оны 9 дүгээр сард Оюу толгой ХХК-ийн ТУЗ-д дахин томилогдсон байдаг. Гэтэл түүний өчигдөр болсон хуралдаанаар тус компанийн ТУЗ-ын гишүүнээр улираан томилсон байдаг.