Нийслэлийн хэрэглэгчдийн халаалт хаах хугацааг сунгалаа

Нийслэлийн хэрэглэгчдийн халаалт хаах хугацааг сунгалаа

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдөр хэрэглэгчийн дулааныг зогсоож, дулаан хангамжийн шугам тоноглолын засварын ажлын эхлүүлдэг. Харин энэ жил цаг агаар хүйтэрсэнтэй холбогдуулан халаалт хаах хугацааг 2019 оны тавдугаар сарын 16-ны өдрийг хүртэл сунгалаа. Хэрэглэгчдийн дулааныг сунгасантай уялдан 2019 оны дулаан хангамжийн шугам тоноглолд хийх зуны засварын хугацаа  тавдугаар сарын 16-наас эхлэхээр болжээ. Гадна агаар хүйтэрсэнтэй холбогдуулан хэрэглэгчдээс дулаанаа үргэлжлүүлэн авах хүсэлтүүд ирсэн тул халаалтын хугацааг сунгасан бөгөөд цаашид ч хэрэглэгчид /засварт зогссоноос бусад/ хүссэн үедээ дулаанаа тоолуураар үргэлжлүүлэн авах боломжууд нээлттэй аж.