Монгол улсыг 2045 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн үечлэлийг тогтоожээ

Монгол улсыг 2045 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн үечлэлийг тогтоожээ

 Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг өчигдөр /2019.7.15./ хуралджээ. Ажлын хэсгийн тус хуралдаанаас Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг "Алсын хараа 25" буюу 2020-2045 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр байхаар үечлэлийг тогтсон байна. Ингэхдээ 2045 он хүртэл тав, таван жилээр хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулах юм байна. Мөн уг хөтөлбөрийг "Монгол хөгжлийн загвар" гэхээр тогтжээ. Энэ нь дэлхийн дэвшилтэт онолтой амжилттай хослуулсан мэргэжлийн бөгөөд уламжлалын Монгол хөгжлийн загвар байх аж.

Мөн энэ нь аж үйлдвэрийн IV хувьсгалын үед хэрэгжихээрээ онцлог тул эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг инженер, тэр дундаа мэдээллийн технологи байхаар тооцжээ. Ер нь аль ч улс орон хөгжлийн алсын хараагаа тодорхойлсон хөтөлбөртэй байдаг.

Харин Монгол Улс анх удаа ийм хөтөлбөр боловсруулж, түүнийхээ дагуу хөгжлөө тодорхойлохоор болж байгаа нь энэ аж. Өөрөөр хэлбэл, манай улс үндэснийхээ онцлогт тохироогүй бодлогыг хүчээр нутагшуулах гэж оролдсон нь өнгөрсөн хугацааны алдаа болсон гэж судлаачид үздэг байна. Түүнчлэн Урт хугацааны бодлоготой холбоотой асуудлуудыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хэрхэх талаар судалж, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг өчигдөр ажилласан юм. Засгийн газар өнөөдөр мөн хуралдаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар санал, дүгнэлт, намрын бэлтгэл ажлын тухайд албан даалгавар гаргах юм байна.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө