Криштиану Роналду коронавирусийн халдвар авснаас хойш анхны тоглолтоо хийж, хожлын гоол оруулжээ

Криштиану Роналду коронавирусийн халдвар авснаас хойш анхны тоглолтоо хийж, хожлын гоол оруулжээ

Өнгөрсөн сард коронавирусийн халдвар авснаа зарлаж, гэр бүлийн хамтаар тусгаарлагдсан Португалийн алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду өчигдөр /2020.11.01/ өөрийн багтаа эргэн ирж, Спезиа-г 4: 1-ээр хожлоо. Тэрээр тоглолтын хоёрдугаар хагаст сэлгээний тоглогчоор талбайд гарч, ердөө 20 минутын дотор хоёр гоол оруулж, тоглолтыг өөрийн талд эргүүлж чадсан юм.

Түүний эхний гоол талбайд гарснаас гуравхан минутын дараа Спезиа клубийн хаалгач Иван Проведелийг тун ухаалгаар хууран оруулж чадсан бол хоёрдахь гоолоо торгуулийн цохилтоор оруулсан юм.

Өдгөө 35 настай алдарт хөлбөмбөгчин Роналду халдвар авснаасаа хойш улсынхаа төлөөх нэг тоглолт, Ювентүсийн дөрвөн тоглолтыг өнжөөд байсан юм. Тэрээр тусгаарлагдаж, эмчилгээ хийлгэж байхдаа олон нийтийн сүлжээнд өөрийн фитнессээр хичээллэж, дасгал хийж буй бичлэгээ нийтэлж шүтэн бишрэгчдээ алмайруулаад байсан юм.

Эх сурвалж: CNN




С.Амарсайхан дахин ХУДАЛ ярьсан уу

14 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр байнгын хороод хуралдахгүй

14 цагийн өмнө

Шуурхай мэдээ