Халх голын дайны үеийн техникийг сэргээн засна

Халх голын дайны үеийн техникийг сэргээн засна

Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан тэр үеийн дайны автомашин, техникийг сэргээн засварлах уралдааныг тус ойг зохион байгуулах ажлын баг, Дорнод аймгийн Авто тээврийн төв, аймгийн Замын цагдаагийн тасгаас зарлажээ.

Энэхүү уралдааныг Халх голын байлдааны ялалтыг иргэд, хүүхэд залуус, олон нийтэд таниулах, давхар техникийн мэдлэг олгох, ойн хүндэтгэлийн жагсаалд оролцуулж, техникийн үзэсгэлэн гаргах зорилгоор зохион байгуулж байгаа аж. 

Уралдаанд автомашин сонирхогч иргэд, Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй авто засварын газрууд оролцох боломжтой аж. Уралдааныг ирэх наймдугаар сарын 21-нд Дорнод аймагт шалгаруулна.




Улаанбаатарт 2 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө