Баянхонгор аймгийн сурагчид төрийн далбаа, төрийн дуулал бүхий дэвтрийн хавтсаар ижилсжээ

Баянхонгор аймгийн сурагчид төрийн далбаа, төрийн дуулал бүхий дэвтрийн хавтсаар ижилсжээ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, монгол ахуй өв соёл, зан заншлыг сурталчлах зорилгоор зохион байгуулж буй “ТӨРИЙН ДУУЛЛАА ХҮНДЭТГЭН ДУУЛЖ, ТӨРТ ЁСОО ДЭЭДЭЛЬЕ” аянд Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд нэгджээ.

Тодруулбал, тус сургуулийн бага ангийн сурагчид монгол хэлний хичээлийн дэвтрийн хавтсаа Монгол улсын төрийн далбаагаар фон болгон, төрийн дууллыг криллээр бичин хавтаслаж, хичээл эхлэхээс 5 минутын өмнө “Төрийн дууллаа” дуулж хэвшсэн байна. Дунд ахлах ангийн сурагчдын монгол хэл бичгийн хичээлийн дэвтрийн хавтасыг Монгол улсын төрийн далбаагаар фон болгон төрийн дууллыг монгол бичгээр бичиж хавтасласан бөгөөд төрийн дууллаа үндэсний бичгээрээ зөв бичих, унших чадварт сургах зорилго тавин ажиллаж байгаа аж.