СТАТИСТИК: Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаад иргэдийн 67.1 хувь нь БНХАУ-ын иргэд

СТАТИСТИК: Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаад иргэдийн 67.1 хувь нь БНХАУ-ын иргэд

Өнөөдөр /2019.07.18/ Үндэсний статистикийн хорооноос Монгол улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 6 сарын статистик мэдээллийг танилцууллаа.

Онцлог статистикийн өөрчлөлтүүдийг дурьдвал бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт харагдаж буй. 2018 оны эхний зургаан сарын үзүүлэлт 25824 гэсэн тоог зааж байсан бол энэ онд 23045 болж буурчээ. Энэ нь сүүлийн таван жил дэх хамгийн бага үзүүлэлтэд тооцогдож байна.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2019 оны эхний хагас жилийн байдлаар манай улсад 95 улсын 9.7 мянган гадаад иргэн ажиллаж байна. Тэдгээр гадаад иргэдийн 91.6 хувь нь эрэгтэй юм.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаад иргэдийн 67.1 хувь нь БНХАУ-ын иргэд байгаа бөгөөд Вьетнам улсаас ирж ажиллагсдын тоо 15.4 хувиар нэмэгдсэн байна. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн ихэнх нь буюу 19.7 хувь нь 45-49 насны иргэд байх ба нийт иргэдийн 41.3 хувь нь Улаанбаатар хотод ажиллаж байгаа аж.

Мөн тэдгээр иргэдийн 48.5 хувь нь техникийн болон мэргэжлийн боловсролтой бол 33.4 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт ажиллаж байна.

 




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө