Бугын эвэр тээвэрлэн хилээр гаргах гэж байсан этгээдийг саатуулжээ

Бугын эвэр тээвэрлэн хилээр гаргах гэж байсан этгээдийг саатуулжээ

Энэ сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах Эмээлтийн шалган нэвтрүүлэх постоор хоёр иргэн хууль бусаар бугын эвэр гаргах гэж байгаад саатуулагджээ. Тодруулбал, тухайн өдөр 29 настай Т, 41 настай Ч нар нь өөрийн эзэмшлийн автомашиныхаа багаж хэсэгт хууль бусаар агнасан байж болзошгүй бугын эврийг тээвэрлэн хилээр гаргах гэж байгаад баригдсан байна.

Уг хууль бус ан амьтны эд эрхтэн хилээр гаргах гэж байсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж байна.