Сэлэнгэ аймгийн иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч эхлэхээр болжээ

Сэлэнгэ аймгийн иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч эхлэхээр болжээ

Сэлэнгэ аймагт коронавирусийн халдварын гурван тохиолдол бүртгэгдэж, аймаг даяар хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ.

Тус аймгийн харьяат 74 настай Ц болон түүний бэрээс халдвар илэрсэн бол өнөөдөр мөн 11 настай ач хүүгээс нь халдвар илэрсэн юм. Тэгвэд маргаашнаас эхлэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэмжээнд явуулын баг иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч эхлэх ажээ.

Өнөөдрийн байдлаар Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Сэлэнгэ энерго, Олон улсын худалдааны төв, Гааль, Төмөр замын ажилчдаас шинжилгээ авахаар нэгдсэн эмнэлгээс томилогдсон 20 хүнтэй 5 ажлын хэсэг томилон ажиллуулж байна.