ОУВС-ын шаардлагаас үүдэж дахин нэг банк дампуурах асуудал яригдаж байгаа юу

ОУВС-ын шаардлагаас үүдэж дахин нэг банк дампуурах асуудал яригдаж байгаа юу

“Капитал” дампуурлаа зарласантай холбогдуулан, хөрөнгийг нь өчигдрөөс нээлттэй худалдаагаар зарж эхлээд байгаа билээ. Тэгвэл өөр нэг банк дампуурлыг зарлах асуудал хөшигний ард яригдаж байгаа гэх мэдээллийг зарим хэвлэлүүд дурдаж эхэлжээ.

Тодруулбал, ОУВС-гийн зүгээс “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр гэрээлэхдээ хэд хэдэн хатуу нөхцөл тавьсан. Тэдгээрийн нэг нь арилжааны банкуудад активын чанрын үнэлгээ хийх асуудал байв активаа нэмэгдүүлсэн банкуудад дахин хяналт тавих шаардлагатай гэж үзсэн. Үүнийг дагаад системийн чанартай зарим /хэд хэдэн/ банкны асуудал хүндэрсэн гэх мэдээлэл гараад байгаа аж. Өөрөөр хэлбэл ОУВС-ын шаардлагын дагуу системийн хэд хэдэн банк активаа нэмэгдүүлсэн хэдий ч ОУВС-гийн зүгээс тавьсан шаардлагад бүрэн нийцээгүй байна.

Тухайлбал, “Голомт” банк 100 гаруй тэрбумаар активаа нэмэгдүүлсэн. “Худалдаа хөгжлийн банк” гэхэд 240 тэрбумаар активаа нэмэгдүүлж чадсан байна. Гэтэл ОУВС-гаас эх үүсвэр хаанаас гарсан, ямар мөнгө хаанаас нэмэгдсэн зэргийг шалгахаар болсон тухай зарим гишүүд ярьж буй юм.

Өөрөөр хэлбэл эдгээр банкууд эх үүсвэрээ нарийвчлан тайлбарлах замаар дахин аудитад орохоор нөхцөл байдал үүсээд байгаа аж.

Энэ талаар ОУВС-гийн Монгол дахь ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлийб “Таван банк нь үүрэг амлалтаа биелүүлэхгүй байна. Үүнээс болж 2018 оны арванхоёрдугаар сар, 2019 оны нэгдүгээр сард эцэслэгдэх ёстой байсан хөтөлбөрийн зургадугаар шатны үнэлгээ одоо болтол дуусаагүй, хүлээгдсээр байна. Зарим банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн боловч эх үүсвэр болон арга хэлбэр нь Монгол Улсын хууль журам болон олон улсын туршлага, шаардлага нийцэхгүй байгаа” гэж тодотгосон билээ.