Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон таван иргэнийг илрүүлж арга хэмжээ авчээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон таван иргэнийг илрүүлж арга хэмжээ авчээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 45 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 25 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 1 хүн гэмтсэн байна.

Мөн алба хаагчид гудамж замд хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 5 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Жолооч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, сахилга баттай хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.




Өнөөдөр үхэр өдөр

17 минутын өмнө