Дональд Трамп: Би сонгуульд ялсан

Дональд Трамп: Би сонгуульд ялсан

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден ялалт байгуулаад байгаа билээ. Гэсэн Дональд Трамп үүнийг хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байна. Тэрээр сонгуулийн дараа хэд хэдэн мужийн шуудангийн саналд булхай орсон бөгөөд Жо Байденг “санал хураалтыг хулгайлахыг оролдож, булхайцаж байна” хэмээн өөрийн цахим хуудас болон тветтер хуудаснаа бичиж, сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө ч энэ тухай ярьсаар байсан юм.

Өчигдөр /2020.11.16/ гэхэд л тэрээр өөрийн фейсбүүк хуудаснаа “Би сонгуульд ялсан” хэмээн бичжээ. Харин фейсбүүк компаниас түүний постны доор “2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Жо Байден ялалт байгуулсан” гэсэн мэдэгдэл хийжээ.




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө