61 настай Их Британийн дипломатч голын усанд живж байсан хятад эмэгтэйг аварчээ

61 настай Их Британийн дипломатч голын усанд живж байсан хятад эмэгтэйг аварчээ

Их Британийн дипломатч Стивен Эллисон нуурын усанд живж буй эмэгтэйг аварч, Хятадын цахим сүлжээнд баатар хэмээн өргөмжлөгджээ. БНХАУ-ын  Чунцин дахь ерөнхий консул 61 настай тэрээр тосгоны нуурын эргээр явж байтал хадан дээр зогсож байсан эмэгтэй усны гүн хэсэг рүү хальтарч унасан байна. Түүнийг харсан Эллисон эмэгтэйг аврахаар гутлаа тайлж, ус руу шумбан оржээ. Бүсгүйг уснаас гаргах үед тэр амьсгалахгүй байсан бөгөөд хүмүүс түүнийг "амьсгал хураачихлаа" гэж айн сандралдацгааж байтал Эллисон бүсгүйг хажуу тийш нь харуултал амьсгалж эхэлжээ.

Энэ явдлыг харсан тосгоны иргэд түүнд талархаж, хуурай хувцас уух зүйл өгөн, алга ташицгаасан байна. Түүнчлэн усанд живсэн оюутан түүнд талархлаа илэрхийлж, гэрийнхээ зоогонд урьжээ.

Хятад, Их Британийн харилцаа Хонконг болон технологийн компани Huawei-н асуудлын улмаас өнгөрсөн жилээс хурцадмал байдалд орсон. Гэсэн ч ноён Эллисоныг Хятадын цахим сүлжээгээр “баатар”, “үлгэр дуурайлал”, “биширмээр хүн” гэх мэт "хаштаг"-тайгаар магтаж түүнд талархаж байна.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө