ЭХЭМҮТ-д 6  кг 50 грамм жинтэй охин мэндэлжээ

ЭХЭМҮТ-д 6 кг 50 грамм жинтэй охин мэндэлжээ

Монголд анх удаа буюу энэ оны гуравдугаар сарын 25-ны өдөр ЭХЭМҮТ-д 5 кг 750 грамм жинтэй хүү мэндэлж, манай улсын хамгийн том хүүхдээр нэрлэгдэж байв.

Тэгвэл өчигдөр буюу долдугаар сарын 18-ны өдөр 6 кг 50 грамм охин төрж энэ рекордыг давжээ. Эмч нарын хэлж буйгаар эмнэлэгт ийм жинтэй хүүхэд өмнө нь төрж байгаагүй юм байна.

Эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа аж.