ЭМЯ: Сэлэнгэ аймагт 150 хүнд PCR шинжилгээ хийхэд таван хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ: Сэлэнгэ аймагт 150 хүнд PCR шинжилгээ хийхэд таван хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдөр 11.00 цагаас 18.00 цагийн хооронд хийсэн шинжилгээний талаар танилцуулъя.

Сэлэнгэ аймагт 150 хүнд "PCR"  шинжилгээ хийхэд таван тохиолдол батлагдлаа. Энэ нь түргэвчилсэн тестээр эерэг гарсан 22 тохиолдлыг шинжлэхэд батлагдсан тохиолдол юм. Үүнээс гадна 395 иргэнд түвгэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд таван тохиолдолын хариу эерэг гарлаа. Үргэжлүүлэн "PCR" шинжилээг хийж баталгаажуулна.

Улаанбаатар хотод халдварын голомт, хавьтлаас авсан 836 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй байна.

Дархан-Уул аймагт сэжигтэй тохиолдлыг шинжлэхэд онош батлагдсан. Төмөр зам дагасан голомтод нийт 10 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал, Сэлэнгэ аймагт 9 тохиолдол, Дархан-Уул аймагт нэг тохиолдол бүртгэгдээд байна. Ингээд манай улсад нийт батлагдсан тохиолдол 440 боллоо" гэлээ.