Сэлэнгэ аймагт 395 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд дахин 5 тохиолдол илэрчээ

Сэлэнгэ аймагт 395 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд дахин 5 тохиолдол илэрчээ

ЭМЯ-аас 18.00 цагт мэдээлэл хийн өнөөдөр хийгдсэн шинжилгээний хариуны талаарх мэдээллийг танилцууллаа. Сэлэнгэ аймагт 150 хүнд "PCR" шинжилгээ хийхэд таван тохиолдол батлагдлаа. Үүнээс гадна 395 иргэнд түвгэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд таван тохиолдолын хариу эерэг гарлаа.

Үргэжлүүлэн "PCR" шинжилээг хийж баталгаажуулна гэдгийг ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Ингэснээр тус аймагт нийт батлагдсан тохиолдол 9 болж байна.Түүнчлэн Дархан-Уул аймагт сэжигтэй тохиолдлыг шинжлэхэд онош батлагдаад байгаа билээ.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө